Дэлхийн түүхэнд: Германд онгоц осолдож 35 хүн амиа алджээ

“Оюу толгой” компанийн санаачлан хэрэгжүүлж буй “Гэрэлт” төслийн хүрээнд хийгдэж буй хүүхдэд чиглэсэн олон ажлын нэг нь хүүхэд, өсвөр үеийнхнийг жюү жицүгийн спортоор хичээллэх боломжийг дэмжих явдал юм.
Энэхүү төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Thunder BJJ, Sho Gi, Elysium академиудад нийт 100 гаруй хүүхэд хамрагдан, идэвхтэй бэлтгэл сургуулилт хийж, өөртөө итгэх итгэл, сахилга бат, хамт олонч чанараа төлөвшүүлж байна.
Энэ удаа “Гэрэлт” төслийн хүрээнд байгуулагдсан академиудад хичээллэж буй бүх хүүхэд нэг дор цуглан, хамтын нэгдэл, эрч хүч, тэмүүллээр дүүрэн баярын уур амьсгалыг бүрдүүллээ.