Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ

Тажикистан улсын Душанбе хотод 2025 оны тав дахь их дуулга тэмцээн энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн энэ сарын 2-4 ны өдрүүдэд болох бөгөөд хоёр өдрийн байдлаар манай жүдочид дөрвөн медаль хүртлээ. Тодруулбал хоёр дахь өдрийн жингийн барилдаануудаас манай тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 73 кг жинд эх орноо төлөөлсөн ОУХМ Б.Эрдэнэбаяр мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Ганхайч алтан медаль хүртлээ.
Өнөөдөр тэмцээнийн сүүлийн өдөр. Энэ удаагийн “Их дуулга” тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй есөн жүдочин зодоглоно. Эрэгтэйчүүдийн -100, +100 кг-ын жинд манай улсаас бөх барилдахгүй аж.