ХАБЭМ-ийн асуудлыг үйлдвэрлэлийн салбарын өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй

Японы Осака хотод сургуулиа тараад явж байсан бага ангийн хүүхдүүдийг машинаар санаатайгаар дайрсан этгээдийг баривчилжээ. Сэжигтэн хичээлээ тараад харьж явсан 7-8 насны 7 хүүхдийг санаатайгаар дайрсны улмаас 7 настай охины эрүүний яс хугарч, үлдсэн 6 хүүхэд нь хөнгөн бэртэл авчээ.
Санаатайгаар хүний амь хохироохыг оролдсон хэргээр баривчлагдсан этгээд нь 28 настай Токио хотын оршин суугч Юүки Язава гэгч болох нь тогтоогдсон ба тэрээр, “Бүхнээс залхаад бага ангийн хүүхдүүдийг машинаараа дайрч алахаар шийдсэн.” хэмээн мэдүүлжээ. Гэрчүүдийн мэдээлснээр хэргийн газарт явж байсан бага ангийн багш нар сэжигтнийг машинаас нь хүчээр гаргаж, цагдаа нарт хүлээлгэн өгчээ.