
Олон улсын оюутны спортын холбоо буюу FISU-с хоёр жил тутамд нэг удаа зуны оюутны “Универсиад” наадмыг зохион байгуулдаг. Энэ жил буюу 2025 онд Германы Рейн Рур бүс нутагт долоодугаар сарын 16-27-ны өдрүүдэд Дэлхийн оюутны зуны Универсиад XXXIII наадам болно.
Уг наадмаас олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодордгоороо онцлогтой.
Спортын 18 төрлөөр зохиогдох “Универсиад XXXIII наадам”-д 150 гаруй орны 8500 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ илгээжээ.
Монгол Улсын оюутан тамирчид тус наадам оролцох төрлүүд:
- Байт харваа
- Волейбол/эмэгтэй/
- Жүдо бөх
- 3х3 сагсан бөмбөг
- Таеквондо
- Хөнгөн атлетик
- Усанд сэлэлт
- Теннис
- Туялзуур сэлэм
- Ширээний теннис
- Сагсан бөмбөг/эрэгтэй/

Герман улс хоёр дахь удаагаа Дэлхийн оюутны универсиад наадмыг зохион байгуулна
Герман Улсад 1989 оноос (Дуйсбург хот) хойш 36 жилийн дараа зуны “Универсиад” наадмыг зохион байгуулна. Энэ удаагийн наадам Германы баруун хойд хэсгийн мужийн таван хотод нэгэн зэрэг болохоор товлогджээ. Монголын оюутны шигшээ баг тамирчид Рейн Рурын наадамд 11 спортын төрөлд 150 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл базааж байна.


Монголчууд Дэлхийн оюутны зуны универсиад наадамд үзүүлж байсан амжилтууд:
Монгол Улсын оюутан баг тамирчид 1973 оноос эхлэн дэлхийн зуны универсиад наадамд оролцож эхэлсэн.
Монгол Улсын Оюутан тамирчид нийт зуны универсиад 13 наадмаас спортын 9 төрөлд 55 медалийг зүүсэн байна
Дэлхийн оюутны Универсиад наадмын онцлог нь Герман улсын Рейн Рур бүс нутгийн буюу таван өөр хотод тэмцээн, уралдаан зохион байгуулагдах хуваарьтай байгаа.
Тэгвэл 4 жилийн дараа буюу 2029 онд АНУ-ын Каролина муж улс Зуны XXXIV Универсиад наадам зохион байгуулах эрхийг аваад буй билээ. Тус наадмыг зохион байгуулах эрхийг Лейк Плесид хотод 2023 оны нэгдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Олон улсын Оюутны спортын холбооны FISU Гүйцэтгэх хорооны хурлаас шийдвэр гарган эрх олгосон юм.