Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбож байна

60 жил хүүхдийн дуу дуулж буй 80 настай Е.Наранцэцэг МУГЖ цол хүртлээ. Тэрбээр баярын сэтгэгдлээ ийнхүү хуваалцаж байна.
“Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа би таны дуугаар өсөж хүмүүжсэн. Дахиад чиг олон жил дуулаарай гэж хэлсэн. Олон жил дуулах байх. Монголын ард түмэн намайг их дэмжсэн. Өнөөдөр би Хүүхдийн байгууллагынхаа 100 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат жүжигчин болж чадлаа. Монголынхоо олон мянган үрсийн буянаар МУГЖ цол хүртлээ. Найм дахь удаагийнхаа тодорхойлолтоор авч чадлаа. Хүүхдийнхээ байгууллагад маш их баярлаж байна. Монголын ард түмэндээ маш их баярлалаа. МУГЖ болсондоо маш их баярлаж байна” гэв.