
“Nomadic Fighting Championship” буюу NFC тулааны спортын дөрвөн төрөлт тэмцээн өчигдөр буюу 4 дүгээр сарын 27-ны орой М банк аренад явагдлаа.
NFC холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Маргад-Эрдэнэ: Цаашид мэргэжлийн холимог тулаанчдыг урин дуудсан олон тулаан хийх зорилготой
“Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилготой NFC тулааны спорт нь ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Гранпплинг гэсэн дөрвөн төрлөөр зохион явууллаа. Нийт есөн тулаан явагдаж, оргил тулаанд мэргэжлийн холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд улсын тамирчин Tanavit- Likit-тэй тулалдаж өрсөлдөгчөө яллаа. Ингэснээр М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны анхны аваргын бүсний эзэн боллоо.
Тус тулаанд Монгол Улсын болон Олон улсын 20 орчим тулаан бэлтгэл сургуулилт, олон өдөр, сарын үр дүнгээ сорин өрсөлдлөө.

Мэргэжлийн холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ: Тулалдах тамирчнаа өстөн биш өрсөлдөгч гэж хардаг


-Ах нь юм чинь аргагүй шүү дээ, гоё юм даа. Гэхдээ сая үнэхээр бодоогүй, төсөөлөөгүй зүйл байлаа. Манай Монголын маань цаг агаар туслах шиг боллоо. Өрсөлдөгч маань ямар хурдан суучхав. Би бас гэдсэнд нь хүчтэй цохилт хийж, ер нь суулгая гэсэн бодолтой байсан. Манай улс жаахан өндөрлөг газар байдаг учраас би ч гэсэн өөрөө ядарч байна. Дээрээс нь өрсөлдөгч маань намайг цээжин дээр цохиж жаахан шатаасан.
Гэхдээ би өрсөлдөгчөө, надтай тулалдах тамирчинг өстөн биш өрсөлдөгч гэж хардаг. Тийм учраас сүүлд нь бас нэлээн харамссан. Яагаад ч юм, хөөрхий минь зүгээр хүн татах гэж тэгсэн юм уу, яасан юм эсвэл жоохон шатаах гэсэн. Би тэгээд яагаад ч юм сүүлд нь бас харамссан.
Би гэхдээ сая маш үнэхээр ядарлаа. Бүр үнэхээр ядраад, яг нэг уухайн дуундаа л босож эхэллээ. Би сая дээрээс нь хоёр цохилт гэдсэндээ авсан, толгойндоо бас цохилт авлаа. Зодолдох учраас надад бол
төрөл ерөөсөө хамаагүй, барилдвал барилдана зодолдвол зодолдоно, тэгээд л хамаагүй шүү дээ. Өөрийнхөө төрлөөр үзвэл сайхан л биз. Дараагийн тулаан одоо 5 дугаар сард аваргын бүсээ хамгаална. Дараа нь 6 дугаар сард аваргын төлөө тоглоно. Ийм хоёр тулаан хүлээж байгаа.


Мэргэжлийн муайтай боксын Дэлхийн аварга Н.Бат-Эрдэнэ: Том бэртэл, гэмтлийн дараа туландаа эргэн ирээд, ялалт байгуулсандаа баяртай байна
Энэ тэмцээнд маш сайн бэлтгэж орлоо. Тэгээд тэр том аварга тамирчин өрсөлдөгчөөр ирсэнд бас маш их баяртай байна. Эх оронд минь зорин ирж, энэ сайхан тулааныг хийлээ. Би өөрөө бас 2-3 дэлхийн холбооны аварга болсон байгаа. Тэгээд тус тэмцээнүүдийн хамгийн том аваргын аварга гэдэг эрхэм алдар нэртэй хүн миний өрсөлдөгч байлаа. Шинэ дүү нартаа бас сургамж болж өөр илүү сайхан тулаан гаргаарай гэсний үүднээс бас гоё тулаан хийж өндөрлөлөө л гэж бодож байна даа.
Энэ миний хувьд асар олон жилийн хөдөлмөр. Тэгээд энэ бүх тулаанд өдий зэрэгтэй тоглосон нь бас амар байгаагүй. Тэгэхээр энэнээс илүү, цаашаа дахин илүү хичээхийг эрмэлзэж хичээх болно. Хамгийн анх мэргэжлийн гэдэг утгаар нь WBM холбоондоо тоглосон. Ингээд түүнээс хойш 3-4 жил болж байна. 4 жилийн дараа дахиад Монголдоо том тулаанаа хийж байна даа. Дараагийн тулаан одоо сарын дараагаас эхлээд явагдаад эхэлнэ. Би сая маш том гэмтлээс эргэн ирсэн байгаа. Харин эхний тулаан маань амжилттай сайхан болж өндөрлөлөө гэж бодож байна.


Мэргэжлийн холимог тулаанч Б.Бүрэнзориг: 6 жилийн дараа Монголдоо ирж тулалдлаа. Гоё байна
-Сайн байцгаана уу, энэ өдрийн мэнд хүргэе ээ. Миний хувьд Монгол улсдаа хамгийн сүүлийн тулаандаа 2019 онд ирж оролцоод, 6 жилийн дараа ирээд Эн Эф Си гээд шинэ холбоонд кикбоксын төрлөөр тулалдлаа. Миний хувьд сая ялах боломж байна гэж хараад тулалдсан.
Тэгээд өрөлтөө жоохон буруу өрөөд, урд хөлөндөө нэлээн хүчтэй довтолгоо алдаад, ажиллах чадвар маань жоохон суларсан. Өрсөлдөгч маань шинэ залуу од, ид явж байгаа. Дэлхийн 7 удаагийн аварга болчихсон, мөн Вака холбоонд мундаг ийм залуу аварга тамирчинтай тулалдлаа. Ингээд оноогоор хожигдлоо.
Өнгөрсөн жилийн 7 дугаар сард БНСУ–д Ки Би Эйс гээд холбоо буюу кикбоксын хамгийн том холбоонд 80кг-ийн жинд тулалдаад аваргын бүсний эзэн болсон байгаа. Сүүлд өнгөрсөн 3 дугаар сард Рөүд Эф Си холбоонд тулалдаад, дараагийн тэмцээн маань энэ NFC.
Одоо дараагийн тулаан Солонгосын 4 холбооны аварга, 5 дугаар сарын 24-нд Азийн аваргын бүсний төлөө буюу дөрвөн том холбооны аваргууд хоорондоо тулалдана. Азийн аваргын бүсний эзэн болох энэ тэмцээн хүлээж байгаа.


Кыргыз улсын холимог тулаанч Syimyk Mahmedov: Мэргэжлийн холимог тулаанд 6 дахь ялалтаа авсандаа баяртай байна
-Сэтгэл бас хөдөлж байна. Маш их баяртай байна. Тэгээд энэ тулаанд орохын төлөө би өмнө нь өвдчихсөн байсан, гэмтэл авчихсан байсан. Тэгээд тэрийгээ эмчлээд ирээд ингээд энэ тулаанд орчихлоо маш их баяртай байна. Бүх монголчуудад баярлалаа. Миний хожил 5 хожоод 2 хожигдсон үзүүлэлттэй. Одоо ингээд зургаа дахь зургаа дахь хожлоо авч байна.
Одоо энэ NFC-гийн 66кг-д аваргын бүс байхгүй. Тэр бүсийг авахын төлөө дараагийн тулаанууддаа бэлтгэж оролцоно доо.
Ярилцсанд баярлалаа.