Насаар ахмад, туршлагаар дутуу М.Нандин-Эрдэнэ өнөөдөр Тай тамирчинд ялагдах уу!!

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр болсон. Тус барилдаанд Аймгийн арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ.
Улсын харцага Ц.Мөнхбаяр, Улсын начин Ч.Батчулуун нар их шөвөгт шалгарлаа.
Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2,5 сая төгрөгийн бай шагнал гардан авсан билээ.