
Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч, хаясан хэргийг хуулийн байгууллага бус Байгаль орчны газар шалгахаар болсон байна
Ураныг эсэргүүцсэн нэр бүхий иргэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан хэрэг энэ сарын 01-ний өдөр гарсан байдаг. Улмаар тухайн хэрэгт Б.Хөхөө нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байгааг холбогдох байгууллагаас мэдээлээд байсан.
Тэгвэл тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар харьяаллын дагуу Дорноговь аймгийн Байгаль орчны газар руу хэргийг шилжүүлжээ.
Тус газраас дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг шалган шийдвэрлэх юм байна. Тодруулбал, Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан гэх хэргийг байгаль орчны улсын байцаагч шалгаж, хариуцлага ногдуулах ажээ.