Өрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Тулга оролцлоо. Түүнтэй боомтын сэргэлт, МАХН-ын гишүүн байсан талаар болон сонгуулийн хандивтай холбоотой асуудал зэрэг сэдвээр дэлгэрэнгүй ярилцлаа.
–Боомтууд яаж сэргэв?
Боомтын сэргэлтийг маш богино хугацаанд тоогоор илэрхийл гэвэл бидний гадаад улстай хийж байгаа худалдааны тоо хэмжээгээр шууд илэрхийлэгдэнэ. Монгол улсын гадаадад худалдаж чадаж байгаа бараа бүтээгдэхүүн аваад үзэх юм бол ихэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл овор хэмжээ ихтэй ийм бүтээгдэхүүн байгаа. 2019 онд Ковидын өмнө монгол улс жилдээ 34,35 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ-руу худалдаж чадаж байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 19,20-руу унасан. 2022 оноос хойш 2023,2024 оны хугацаанд тасралтгүй дээшээ өссөн. Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнэ-ийн шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх бодлого, боомтын сэргэлтийн бодлогын үр дүн гэж шууд харж болно. Бидний Хятад улсруу зарж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ 35 саяас 83 сая болтол өссөн нь боомтын сэргэлтийн бодлогын эхний үр дүн гарч байна гэж ойлгож болно. Ковидын үед бол дахиад унасан 20,22 руу орж ирсэн. Тэгэхээр тэндээс 3,4 дахин нэвтрүүлэх хүчин чадал сайжирсан гэсэн үг. Энэ хэмжээгээрээ зарж борлуулахап буюу худалдаа хийхэд дэд бүтцийн чадвартай болсон. Боомтууд дээр ажиллаж байга хил хяналтын байгууллага, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгө оруулалт, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар энэ дэд бүтэцүүд энэ хэмжээгээр сайжирсан гэсэн үг. Үүнийг нэг тоогоор илэрхийлэхэд дундажилж хэлэхээс биш боомт тус бүр өөрийн онцлогтой. 2023 оны дөрвөн сард би ажлаа авсан лдаа. 2023 оноос хойш аваад үзэх юм бол тэнд эхлүүлж байсан ажлыг богино хугацаанд дуусгах, дуусгасан боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, дээр нь зөвхөн боомтын бүтээн байгуулалт, төлөвлөлт, боомт руу тавигдсан дэд бүтэц улсын хөрөнгө оруулалтаас гадна, гадна дотны буцалтгүй тусламж, зээл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулах энэ нөхцөл байдлыг бүрдүүлэх тал дээр төвлөрч ажмллаж байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар бүрэн ашиглалтад орсон боомтууд нэрлэх юм бол Увс аймгийн Боршой боомт бүрэн ашиглалтад орсон, үйл ажиллагаа нь жигдэрсэн байгаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт, энэ дээр бол бүтээн байгуулалт явагдсан. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил одоо зургаан сард дуусахаар явж байна. Хэсэгчлээд нээсэн үйл ажиллагаа нь явж байгаа. Зургаан сард нээнэ гэсэн байдлаар тэр боомтыг барьж байгуулж байгаа ААН-үүдтэй эцсийн байдлаар тохироод шахаад ажиллаж байна. Ажлын явц 80,90 хувьтай болсон байгаа. Бичигтийн боомтын үйл ажиллагаа харьцангуй удаашралттай байгаа. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Үүэ дээр төлөвлөлт, уялдуулах ажлыг хийж байна гэсэн үг. Замын-Үүд боомтыг 2023 онд бүрэн ашиглалтад оруулсан. Замын-Үүд боомтын хүчин чадал өмнө байснаасаа гарц бүрээр өөр өөр байгаа гурваас зургаа дахин нэмэгдсэн. Энэ нь түүгээр худалдаа хийж байгаа, түүгээр дамжуулж зорчиж байгаа иргэдийн хувьд маш амар болсон.
-Та МАХН-ын гишүүн байсан. Танай нам МАН-д дагаар орж хоёр албан тушаалтай болсон. Бусад гишүүд албан тушаалын “бялуу” хүртсэн үү?
МАХН бол 100 жилийн түүхтэй. Монгол улсыг өнөөдрийн хөгжлийн түвшинд авчирсан ийм нам. МАХН 2021 онд МАН-тай нэгдсэн. Таны хэлсэн даргаар орсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хоёр намын удирдлагууд тухайн үедээ яриад, шат шатны байгуулагууд шийдвэрээ гаргаад, МАХН-ын их хурал, бага хурал, удирдах зөвлөл аль аль нь хуралдаад энэ хоёр нам нийлж үйл ажиллагаа явуулья гээд шийдвэр гараад одоо болтол 2021 оноос хойш дөрөв дэх жилдээ хамтраад ажиллаж байна. Одоо бол нэг нам болсон. Түүхэндээ бол 10 жил тусдаа явсан. 10 жил салсан замналыг та бүхэн санах ёстой. Өөрөөр хэлбэл нам юуны төлөө байдаг, ардчилсан нийгэмд нам байх ёстой. Ялангуяа парламентын засаглалтай оронд. Нам ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр улс орны хөгжлийн төлөө тодорхой мөрийн хөтөлбөрүүд, зорилтуудыг дэвшүүлэх ёстой. МАХН-ын зорилт байгалийн баялагийг иргэддээ өгөх, өөрөөр хэлбэл том уурхайнууд лиценз хэлбэрээр дамжаад гадна дотны нөхдүүдэд эзэмшүүлээд байгаагийн ашиг нь иргэдэд наалдахгүй байна үүнийг бий болгоё гэсэн тогтолцоог өнөөдөр энэ зорилго дээр МАН,МАХН нэгдэж чадсан. Тийм учраас өнөөдөр Баялагийн сангийн тухай яриад, стратегийн ордуудын хувийг Баялагийн сандаа төвлөрүүлж ирээдүйн, одоогийн, өмнөх ахмад үе гээд бүх иргэддээ жигд хүртээх тухай асуудал. 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд хүргэх асуудлыг авч хэлэлцэж байсан. Шүүх хуулийн байгууллагын завхарлыг засах тухай асуудлыг оруулж ирж байсан. Өөрөөр хэлбэл шүүх бол хонгил үүсгэлээ. Энэ хонгилоор бусад өөр үзэл бодолтой нөхдүүдээ чирдэг энэ тогтолцоо рууу орж байна. Нэр бүхий ерөнхийлөгч нар үүн дээр гардаж орсон. Үүнийг засах ёстой гэсэн байр суурь дээр байсан. Өөрөөр 30 гэр бүл нөгөө МАНАН гэдэг зүйлтэй тэмцэх гэдэг дээр хоёр нам нэгдсэн учраас нийлсэн. Ингэж нэгдсэн учраас энэ зорилгынхоо төлөө хамтраад ажиллаж байгаа. Бид салангид байхдаа хүч тарамдаж байсан. Энэ дундаас болохгүй нөхдүүд төрийн эрхэнд гарч, бидний яригдаад байгаа олон гацаануудыг бий болгосон. Өөрөөр хэлбэл өөр өөр ашиг сонирхолтой. Эрдэнэт үйлдвэрийг хувьчилж, хууль бусаар хувьдаа авах, Монголросцвементийг хувьдаа авах ийм зүйлүүд энэ хооронд явагдсан учраас үүнийг таслан зогсоохын тулд бид эвлэж нэгдсэн. Албан тушаалыг би бялуу гэж ойлгохгүй байна. МАН-ын боловсон хчин дээр ороод олон хүмүүс ажил хийгээд явж байгаа. Үүн дээр ямар нэгэн гомдол байхгүй. Э.Батшугар гишүүний хувьд тэр үед ямар нэгэн байдлаар Н.Энхбаяр гишүүний нөмөр нөөлөгөөр УИХ-ын гишүүний эрхээ олж аваагүй. Тухайн үед СХД-ийн тойрог дээр урьд нь хоёр удаа нэр дэвшсэн, Сонгино хайрханчууд дээр судалгаа хийж үзэхэд хамгийн явах магадлалтай гишүүн байсан. Үүнийг тогтоохын тулд хэд хэдэн судалгааны байгууллагын судалгааг авч үзээд хамгийн ялах магадлалтай гишүүнээ нэр дэвшүүлсэн. Энэ шугамаар Э.Батшугар гишүүн болсон. Жирийн хүмүүс харахдаа Энхбаярын хүүхэд боллоо гэж ярьж байх шиг байна лээ. Үүн дээр ойлгомжтой хэлэхэд Батшугарын ретинг өндөр байсан учраас гишүүн болсон.
-Юу зөөх гэж Нарансэвстэйн боомтыг нээх гэж “чичрээд” байгаа вэ?
Баруун бүсэд байгаа иргэд маань богино зайг туулж худалдаагаа хийдэг. Өөрсдийн үйлдвэрлэж байгаа МАА-н бүтээгдэхүүнээ үнэд хүргэж зарж чаддаг, амьдрал нь сайжирдаг, баруун бүсийн хөгжил дээшилдэг байх нь нэгдүгээрт чухал. Хоёрдугаарт тусгай хамгаалалт авсан газрын хамгаалалтын менежментийг сайжруулах нь чухал. Энэ хооронд зөрчилдөх зүйл байхгүй. Яагаад харин зөрчилдүүлж маргаад байгаа дээр бүгд бодох ёстой. Боомт нээх, тусгай хамгаалалттай газар хоёр зөв хийвэл ямар ч зөрчилдөөн гарахгүй. Өнөөдрийн байдлаар нэг ч уурхай тэнд байхгүй хэрнээ хараа хяналт тавих боломжгүй учраас хууль бусаар, гар аргаар үйл ажиллагаа явуулаад байна. Нийтдээ 38 цэг дээр гар юм олборлосон байна. Зам байхгүй учраас хяналт тавьж чадахгүй байгаад байна. Байгаль хамгаална гэдэг нь зам тавих асуудал. Замгүй бол дуртай газраараа яваад эвдээд байна. Манай боомтын сэргээлтийн үндэсний хорооноос ЗГ-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр дотор манайхаас оруулсан саналын нэг. Энэ анх яригдаж байгаа зүйл биш.
-Та MCS группээс хандив авсан болохоор Ухаа худаг ордын 34-51 хувийг төрд авахыг дэмжих үү?
Энэ бол монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжыг биелүүлэх тухай асуудал. Таны яриад байгаа ЗГ-аас тогтоосон ажлын хэсэгт би байгаа. Үүн дээр MCS компани, ААН-үүд эмзэглэх, маргаад байх асуудал биш. Монгол улсын хуулиар стратегийн орд 2007 онд батлагдсан ордууд 34 хувиа, зарим тохиолдолд 50 хувиа төрд буюу баялгийн сангаа бүрдүүлэх ёстой. Харамсалтай нь эргээд харсан чинь зарим ордууд тухайн үед гаргасан шийдвэрүүд зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг тогтоох ёстой юм байна. Яагаад гэвэл энэ стратегийн орд байгаа мөртлөө тодорхой хувиа өгөөгүй байна гэсэн асуудал.