Аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв

Монголын жүдо бөхийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй “Топ 6” тэмцээн өнөөдөр \2025.04.19\ “М Банк Арена”-д болно.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд улсын аваргаас медаль хүртсэн болон дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг юм.
Олон улсын хэмжээний мастер К.Ёолк, Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Н.Дагвасүрэн, Б.Серик, Э.Мөнхжаргал, Ө.Пэрэнлэйжамц, Ж.Анударь, Л.Сосорбарам, Б.Ганхайч тэргүүтэй шилдэг жүдочид барилдана.
Түүнчлэн өсвөр, залуучуудын улсын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-ий медальт залуу тамирчид барилдаж, ур чадвараа харуулах юм.
Сонирхуулахад шагналын сан 100 сая төгрөг билээ.