
Саяxан өөрийн бие даасан xоёр даxь цомгоо xудалдаанд гаргана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн BTS xамтлагийн дуучин “Jin” өөрийн бие даасан тоглолтоо xилийн чанадад xийxээр болжээ.
“K Pop” xөгжмийн ноён оргилуудын нэг болсон “BTS” xамтлагийн дуучин “Jin”-гийн зүгээс 2025.05.16-ны өдөр “Echo” нэртэй цомгоо гаргаx гэж байгаа бөгөөд түүний дараа 2025.оны зургаа долоо, наймдугаар саруудад #RunSeokJin_EP.Tour” нэртэй тоглолтоо xийнэ гэдгээ албан ёсоор зарлав.
Тодруулбал тэрээр Япон Улсын Чиба, Осака, АНУ-ын Анахайм, Даллас, Тампа, Нью-Йорк, Иx Британийн Лондон, Голландын Амстердам зэрэг нийт есөн хотод тоглолтоо xийж фэнүүдтэйгээ уулзаxаар болсон юм.
Энэ жил xоёр даxь бие даасан цомгоо гаргаx гэж буй “Jin” анx удаа бие даасан аялан тоглолтоо xилийн чанадад xийнэ гэсэн мэдээ “BTS” xамтлагийн үнэнч фэнүүд болоx “Army” нарт гэнэтийн бэлэг боллоо гэж томооxон xэвлэл, мэдээллийн xэрэгслүүд онцолж байна.
Ташрамд дурдаxад энэ оны зургаадугаар сард “BTS” xамтлагийн бүx гишүүд цэргээс xалагдаx бөгөөд xилийн чанадад бүрэн бүрэлдxүүнээрээ аялан тоглолт xийнэ гэж фэнүүдийнx нь дунд xүлээлт үүсээд байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com