
Бүгд Найрамдах Чех ОХУ-ын газрын тос дамжуулах “Дружба” хоолойгоор газрын тос импортлохоо зогсоосон талаар тус улсын Ерөнхий сайд Петр Фиала мэдэгджээ.
Өнгөрсөн лхагва гарагаас Чех улс Италийн Триест хотод байрлах газрын тосны үйлдвэрээс газрын тос импортолж эхэлсэн ба тус газрын тосоо Литвинов хот дахь газрын тос боловсруулах үйлдвэртээ боловсруулах аж. Чехийн Ерөнхий сайд Петр Фиалагийн мэдэгдсэнээр Чех барууны улс орнуудын газрын тос дамжуулах хоолойноос жилд 8 хүртэлх тонны газрын тос импортлох боломжтой болсон ба энэ нь Чехийн нефть боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах аж.
Тэрээр, “Бид эрчим хүчний хараат бус байдалд хүрэх ээлжит алхмаа хийлээ.” хэмээн, ингэснээр Чех улсын эрчим хүчний аюулгүй байдал бэхжиж буйг онцолжээ. Чех улс өмнө нь хоёр эх үүсвэрээс газрын тос импортолдог байсан ба нэг эх үүсвэр нь ОХУ-аас газрын тос нийлүүлэх “Дружба” хоолой юм. 2024 онд Чех улс “Дружба” хоолойгоор газрын тосны нийт импортынхоо 42 хувийг авч байжээ. Нөгөө эх үүсвэр нь Италийн TAL газрын тос нийлүүлэх хоолойтой холбоотой Германы IKL газрын тос нийлүүлэх хоолой аж. Чехийн засгийн газаз TAL газрын тос нийлүүлэх хоолойны дамжин нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх TAL+ төслийг 2022 оны 11-р сард баталж, техникийн ажлууд нь 2024 оны тавдугаар сард эхэлжээ.