Өнөөдөр жүдогийн “Топ-6” барилдаан болно

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Д.Цогтбаатар гишүүний асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Өчигдөр О.Алтангэрэл сайд Д.Цогтбаатар гишүүний асуудлаар мэдэгдэл хийжээ. Улсын дээд шүүхийн шийдвэр гараад гэм буруутай гээд үзсэн, хуулийн мухардалд орсон гэсэн байна. Хуульд мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол Үндсэн Хуулийн Цэц үүнийг арилгах чиг үүрэгтэй. Би “Хөгжлийн банкны” хэрэгтэй танилцаад Д.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэдгийг олж харж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчхаад байна. Би энэ асуудлыг хүнийх нь хувьд яриагүй гэдгийг ойлгоорой” гэв.