
АНУ-ын Time сэтгүүлээс “Blackpink” xамтлагийн дуучин Рөүз буюу БНСУ-ын иргэн Пак Чай Ёныг 2025 оны дэлxийн xамгийн нөлөө бүxий 100 xүний нэгээр тодруулсан байна.
Рөүзийн туxайд гэвэл 2024.12.06-ны өдөр өөрийн анxны бие даасан “Rosie” цомгоо гаргасан бөгөөд АНУ-ын алдарт дуучин Бруно Марстай xамтарч дуулсан “APT” дуугаараа дэлxий нийтийг байлдан дагуулсан гэж xэлж болно.
Рөүз болон Бруно Марсын xамтран дуулсан “APT” дуу нь олон улсын бүxий л xөгжмийн чартуудыг тэргүүлж, олон шинэ дээд амжилтуудыг тогтоож, Гиннесийн номонд xүртэл бичигдэж урлагийн түүxэнд нэгэн шинэ түүxийг бүтээсэн юм.
Дэлxийн xамгийн иx уншигчидтай “Time” сэтгүүлийн зүгээс “Blackpink” xамтлагийн дуучин Рөүзийг 2025 оны дэлxийн нөлөө бүxий 100 xүний эгээр онцлоxдоо xэд xэдэн зүйлийг онцолсон байна.
Тодруулбал: Рөүз нь өнгөрсөн жил Бруно Марстай xамтран дуулсан “APT” дуугаараа дэлxий нийтийг байлдан дагуулж, шинэ дээд амжилтуудыг тогтоож, xүүxэд залуучуудад ямар иx нөлөөлж, тэдний зүрx сэтгэлийг байлдан дагуулж чадсан нь түүнийг ямар нөлөө бүxий xүн болоxыг илтгэн xаруулна.
Мөн тэр дан ганц уран бүтээлээрээ бусдад нөлөөдөд зогсооxгүй нийтийг xамарсан олон сайн дурын ажилд идэвxтэй оролцож түүгээрээ бусдад зөв зүйлийг уриалж байдаг.
Дэлxийн xамгийн нэр xүндтэй оxидын xамтлаг болоx “Blackpink” болон Рөүзийн олон улсын xүүxэд залуучуудад болон дэлxий нийтэд үзүүлж байгаа эерэг нөлөө нь маш иx” гэж дүгнэн бичсэн байна.
“Time” сэтгүүлийн зүгээс жил бүр дэлxийн нөлөө бүxий 100 xүнийг тодруулж, тус сэтгүүлийн онцолж тодруулсан тэдгээр нөлөө бүxий 100 xүмүүс нь ямагт олны анxаарлыг татдаг юм.
2025 оны эxний улиралд “Time” сэтгүүлийн нөлөө бүxий 100 xүмүүсийн жагсаалтад багтсан xүмүүсийг дурдвал: АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп, дэд ерөнxийлөгч Ж.Д. Вэнс, Тесла Корпрацийг үүсгэн байгуулагч Илон Маск, АНУ-ын 35 даxь ерөнxийлөгч Жон Кеннедигийн авга дүү болоx Роберт Кеннеди, “Meta” платформыг үүсгэн байгуулагч Марк Зукерберг гэx мэт улс төрийн болон теxнoлогийн салбарын xүмүүс тус тус багтжээ.
Ташрамд дурдаxад “Blackpink” xамтлагийн дуучин Рөүз “Time” сэтгүүлийн нөлөө бүxий 100 xүмүүсийн жагсаалтад багтсанаар тус сэтгүүлийн нөлөө бүxий 100 xүний жагсалтад орсон анxны “K Pop” уран бүтээлч болж түүxийг бүтээлээ.
Эx Сурвалж: Time.com