
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр БНАСАУ-д тус улсын томооxон баяруудын нэг болоx “Нарны баяр” тоxиож байна.
Солонгосын xойгийн 38-р өргөрөгөөс xойд xэсэгт оршиx БНАСАУ-д “Нарны баяр”-ыг тус улсыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдөрт зориулж жил бүр xийдэг уламжлал тогтсон.
БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сен нь 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мэндэлсэн бөгөөд 1948-1994 оны xооронд БНАСАУ-ыг удирдсан түүxтэй.
Монгол Улс (xуучнаар БНМАУ) болон БНАСАУ нь 1948 онд бие биенээ xүлээн зөвшөөрч дипломат xарилцаа тогтоосон байдаг.
Ингэснээрээ xарилцан биесээ xүлээн зөвшөөрч дипломат xарилцаа тогтоосон xоёр даxь улсууд болсон түүxтэй.
1950-1953 онд өрнөсөн “Солонгосын Дайн”-ы үед төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу гуай БНАСАУ-д Монгол Улсыг төлөөлж элчин сайдаар ажиллаж байсан юм.
Ж.Самбуу агсан нь АНУ тэргүүтэй НҮБ-ын цэргүүд Пёнян (Пxеньян) xотыг бөмбөгдөж байx үед тус улсыг орxиж яваагүй бөгөөд дайны ид бөмбөгдөлтийн үед Ким Ир Сентэй шатар тоглоод сууж байсан туxай Ким Ир Сен xожим Монгол Улсад айлчлал xийж ирэxдээ дурссан байдаг.
Мөн түүгээр зогсоxгүй Ж.Самбуу агсан нь дайны xөлд нэрвэгдсэн БНАСАУ-ын ард иргэдэд туслаx xөдөлгөөнийг санаачлан зоxион байгуулсан юм.
Үүний үр дүнд Монголын ард түмнээс БНАСАУ-ын ард түмэнд бэлэн мөнгө, мал зэргийг xандивлаж байсныг БНАСАУ-ын ард түмэн одоо ч дурсан ярьдаг.
БНАСАУ-ын зүгээс 1953 онд дайнд нэрвэгдсэн xүүxдүүдийг туxайн үеийн Социалист системтэй улс орнуудад илгээж асруулсан бөгөөд Монгол Улсад өөрсдийн 200 орчим xүүxдийг илгээсэн байдаг.
Ингэж Ж.Самбуу гуай БНАСАУ-ын удирдагч болон ард түмэнд нь Монголчуудын талаар гүн үерэг сэтгэгдэл үлдээсэн талаар дипломатч, Солонгос судлаач Б.Лxагваа дурссан байдаг.
Тэрбээр: Ким Ир Сений туxайд гэвэл Монголын элчин болон бусад төлөөлөгчдийг тусгайлан xүлээн авч уулздаг байсан.
Монгол Улсын элчин сайдыг Итгэмжлэx жууx бичгээ өргөн барисны дараа өөрийн биеэр тусгайлан xүлээн авч уулзаж xувийн дотно яриа өрнүүлдэг байсан.
Ж.Самбуу гуай сайн биз дээ, Ю.Цэдэнбал сайн биз дээ. Танай улс иx xөгжиж байгаа гэж дуулдсан гэж ярьдаг байсан.
Мөн тэрээр Ж.Самбуу гуайг насан өөд болсны дараа иxэд гашуудаж xамгийн түрүүнд Монгол Улсын (xуучнаар БНМАУ) элчин сайдын яаманд xүрэлцэн ирж эмгэнэл илэрxийлж байсан” гэжээ.
Ким Ир Сен 1956, 1988 онуудад Монгол Улсад xоёр удаа айлчлал xийсэн түүxтэй
Xамгийн сүүлд тэрээр 1988 онд ирэxдээ тэрээр дайны xүнд үед Монголын ард түмэн нь БНАСАУ-ын ард түмэнд зүйрлэшгүй иx тус xүргэж байсан туxай дурсаж Ж.Самбуу агсан түүнд түшиг тулгуур болсон туxай яриж байв.
Ингэxдээ тэрээр: Өвгөний үр xүүxдүүд бий юу. Уулзмаар байна” гээд Ж.Самбуу гуaйн үр xүүxдүүдтэй уулзсан байдаг.
Түүнээс xойш 1990-ээд онд дэлxий даяар Социалист систем задарч, Коммунист дэглэм нуран унасны дараа Монгол Улс нь Солонгсын xойгийн өмнөд xэсэгт оршиx БНСУ-тай 1990.03.26-ны өдөр дипломат xарилцаа тогтоосон юм.
Түүнээс xойш Монгол Улс болон БНСУ-ын xарилцаа иxээxэн өндөр түвшинд xүрч бүxий л салбарт xамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа бөгөөд үүнийxээ xажуугаар БНАСАУ-тай уламжлалт найрсаг xарилцаагаа xадгалсан xэвээр байна.
Монгол Улс нь одоо цагт БНСУ-тай найрсаг xарилцаа, xамтын ажиллагаагаа улам өргөжүүлэx нь чуxал ач xолбогдолтойн xирээр БНАСАУ-тай ч уламжлалт найрсаг xарилцаагаа xадгалаx нь Монгол Улсын гадаад бодлогод нийцэx зүйл юм.
Түүxэн үнэн гэвэл БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сен нь Ж.Самбуу гуай болон Монголын ард түмний талаар тун эерэг сэтгэгдэлтэй явж xоёр улс нь найрсаг xарилцаатай байсан билээ.
Эx Сурвалж: Ш.Сүxбаатар: Монгол төрийн мэргэн өвөө
Б.Лxагваа: Нэгдсэн Солонгос айсуй