
Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй гэх ТҮЦ-үүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Асуудалтай холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ ажиллуулж буй иргэдэд хоёр санал тавьсан ч зөвшөөрөөгүй талаар ярилаа.
Тэрээр, “Мэдээж олон хүний амьжиргаа яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан.
Бид эхний ээлжид Нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна.
Бүх улс төрийн дайралт, гал нь над руу ирж байгаа. Гэсэн ч ТҮЦ-үүдийг ачиж дуусгах ёстой. Нэг ч хүний ТҮЦ-ийг үлдээж болохгүй” гэв.