
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд сонгодог урлагаар дамжуулан дүүргийн хүүхэд залууст урлагийн боловсрол олгох, ирээдүйн урлагт дуртай соёлтой үзэгчдийг бэлтгэхэд чиглэсэн олон талт төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал,
Хамтын ажиллагааны хүрээнд:
-
УДБЭТ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Чингэлтэй хайрханд мод тарих ажлыг зохион байгуулах
-
Нийгмийг соён гэгээрүүлэхэд олон талт хамтарсан төсөл хэрэгжүүлэх
-
Хамтарсан урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах
-
Сургалт, солилцоо, хүний нөөц бэлтгэх
-
Хотын болон дүүргийн соёлыг хөгжүүлэхэд хамтран ажиллах
-
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сонгодог урлагийг сурталчлан таниулах
- Хүүхэд, залуус, ахмад үеийнхний бүтээлч оролцоог дэмжих зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.