Бишрэл металс хожиж цуврал дахин үргэлжилнэ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 428 болж, хавьтлын тоо 10346-д хүрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. Харин өнөөдрийн байдлаар 125 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 299 иргэн эдгэрсэн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.