
Их Британийн Skytrax компани жил бүр оны шилдэг нисэх онгоцны буудлыг тодруулдаг билээ. Тэгвэл 2025 оны дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар Сингапур улсын Changi тодорчээ. Changi олон улсын нисэх онгоцны буудлын хувьд дэлхийн шилдэг онгоцны буудлаар 13 удаа тодорч байсан түүхтэй бөгөөд Changi нисэх онгоцны буудлын дэд бүтэц, үйлчлүүлэгчид нислэгээсээ 48 цагийн урьдчилан бүртгүүлж, тээшээ өгөх боломжтой зэрэг нь давуу тал болжээ.
Тус нисэх онгоцны буудал дотор худалдааны төвүүд, олон тооны цэцэрлэгт хүрээлэнгүүд, дэлхийн хамгийн том хиймэл хүрхрээ, спа салонууд, зочид буудлууд, уран бүтээлийн үзэсгэлэнгийн танхимууд, музей, кино театр төдийгүй үлэг гүрвэлийн сэдэвчилсэн парк хүртэл байдаг байна. Түүнээс гадна тус онгоцны буудлын хоол болон ариун цэврийн өрөөнүүд дэлхийн шилдгээр тодорчээ.
Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлуудын жагсаалтын хоёрт Катарын Hamad International онгоцны буудал бичигдсэн байна. Ойрх Дорнодын шилдэг онгоцны буудлаар нэрлэгдсэн тус онгоцны буудлын дэлгүүрүүд дэлхийн шилдгээр тодорсон байна. Жагсаалтын гуравт Японы Ханеда нисэх онгоцны буудал бичигдсэн ба тус онгоцны буудал Дэлхийн хамгийн цэвэр онгоцны буудлаар тодорсон байна. Түүний дараа БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудал бичигдсэн ба тус онгоцны буудлын ажилчид дэлхийн шилдгээр тодорчжээ. Жагсаалтын 4-т Японы Нарита нисэх онгоцны буудал, 5-д Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудал тус тус бичигдсэн байна Дэлхийн шилдэг олон улсын 20 нисэх онгоцны буудлын жагсаалтанд Европын 9 нисэх буудал бичигдсэнээс Парисын Шарль де Голлийн нисэх онгоцны буудал 3 дахь жилээ дараалан Европын шилдэг онгоцны буудлаар нэрлэгдэж, жагсаалтын 7-д бичигдсэн байна Истанбулын нисэх онгоцны буудал гэр бүлээрээ аялахад хамгийн тухтайгаар нэрлэгдэж, жагсаалтын 14-т бичигджээ. Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлууд:
- Singapore Changi Airport
- Hamad International Airport
- Tokyo Haneda Airport
- Incheon International Airport
- Narita International Airport
- Hong Kong International Airport
- Paris Charles de Gaulle Airport
- Rome Fiumicino Airport
- Munich Airport
- Zurich Airport
- Dubai International Airport
- Helsinki-Vantaa Airport
- Vancouver International Airport
- Istanbul Airport
- Vienna International Airport
- Melbourne Airport
- Chubu Centrair International Airport
- Copenhagen Airport
- Amsterdam Schiphol Airport
- Bahrain International Airport