
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа хууль бус цагаачлалтай тэмцэх бодлогын хүрээнд АНУ-аас албадан гарах хугацаагаа хэтрүүлсэн гадаадын иргэдэд торгууль ноогдуулахаар төлөвлөжээ.
Албадан гарах хугацаагаа хэтрүүлж, АНУ-д үлдэж, өнгөрүүлсэн хугацааных нь нэг өдөр тутмыг 998 ам.доллараар тооцон торгохоор төлөвлөсөн ба жишээ нь 5 жилийн өмнө АНУ-аас албадан гарах захирамж аваад, уг захирамжийг биелүүлэлгүй, АНУ-д үлдсэн иргэн 1 сая орчим ам.долларын торгууль төлж таарах аж.
Торгуулиа төлөөгүй иргэний үл хөдлөх хөрөнгийг хурааж авах зэргээр уг журмыг хэрэгжүүлэх бөгөөд АНУ-ын Үндэсний аюулгүйбайдлын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Триша МакЛафлин Ройтерс өгсөн ярилцлагадаа АНУ-аас албадан гарах хугацаагаа хэтрүүлсэн гадаадын иргэд албадан гарах захирамжинд заасан хугацаанаас хойш АНУ-д өнгөрүүлсэн өдөр тутамдаа 998 ам.долларын торгууль төлөх зэргээр үр дагавраа амсах болно хэмээн онцолжээ.
Хууль бус цагаачлалтай тэмцэх нь Доналд Трампын 2016 оны ба 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол сэдвүүдийн нэг байсан билээ.