
Их Британийн The Lancet анагаах ухааны сэтгүүлийн дэргэдэх Чихрийн шижин ба Дотоод шүүрэл сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд чихрийн шижинтэй эхээс тархи ба мэдрэлийн хөгжлийн эмгэг, аутизмтай хүүхэд төрөх эрсдэлтэй тухай өгүүлжээ. Чихрийн шижин нь мэдрэлийн эмгэгүүд, аутизм зэргийг үүсгэдэг эсэх нь тодорхойгүй байгаа ч нийт 56 сая ээжийг хүүхдүүдтэй нь судалсан 202 судалгааны ажилд хийсэн дүн шинжилгээгээр чихрийн шижинтэй ээжээс төрсөн хүүхэд нь мэдрэлийн хөгжлийн эмгэгтэй төрөх магадлал 28 хувиар өндөр байгааг тогтоожээ. Жирэмсэн үедээ чихрийн шижинтэй байсан эхчүүдээс төрсөн хүүхдүүдийн хувьд чихрийн шижингүй эхчүүдээс төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад
- Аутизмтай байх магадлал 25%-иар,
- Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD)-тэй байх магадлал 30%-иар,
- Оюуны бэрхшээлтэй байх магадлал 32%-иар өндөр,
- Харилцааны асуудалтай байх магадлал 20%-иар,
- Хөдөлгөөний асуудалтай байх магадлал 17%-иар,
- Сурах эмгэгтэй байх магадлал 16%-иар өндөр байсан ба эдгээр үзүүлэлтүүд нь жирэмсэн үедээ чихрийн шижингүй байсан эхчүүдийн хүүхдүүдтэй харьцуулахад илүү өндөр байна.
Жирэмслэхээсээ өмнө чихрийн шижин өвчнөөр оношлогдсон эхчүүдээс төрсөн хүүхдүүдэд мэдрэлийн хөгжлийн нэг буюу хэд хэдэн эмгэг үүсэх эрсдэл 39 хувиар өндөр болохыг The Lancet Diabetes & Endocrinology нийтлэгдсэн судалгаанд онцолжээ Эдгээр үр дүн нь чихрийн шижин үүсэх эрсдэлтэй болон чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мөн тэдний хүүхдүүдийг тогтмол хяналтад байлгах нь чухал ач холбогдолтойг харуулж байгаа аж.
Эх сурвалж: www.reuters.com