
БНСУ-ын Засгийн газар Үндсэн хуулийн цэц Юүн Сүк Ёлыг албан тушаалаас нь огцруулсан явдалтай холбоотойгоор ирэх 6-р сарын 3-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль зарлахаар төлөвлөжээ.
Засгийн газрын зүгээс уг шийдвэрээ энэ мягмар гарагт эцэслэж, сонгууль явагдах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох аж.
Юүн Сүк Ёлын өнгөрсөн 12-р сард онц байдал зарлаж, парламентын үйл ажиллагааг хязгаарлахын тулд зэвсэгт хүчнийг дайчилсан явдлыг БНСУ-ын үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн явдал хэмээн түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан билээ.
БНСУ-ын хуульд ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорсон эсвэл өөд болсон тохиолдолд 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулж, шинэ ерөнхийлөгчийг сонгоно гэж заасан байдаг аж.
Өмнөд Солонгосын Сонгуулийн ерөнхий хороо 6-р сарын 3-ны өдөр ерөнхийлөгчийн сонгууль явуулах эсэх нь шийдэгдээгүй байгааг онцолж, албан ёсны товыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Су зарлах ёстой хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: reuters.com