
Тарвас (Citrullus lanatus) нь өмнөд Африкаас гаралтай ургамал бую жимс юм. Тарвасны найрлагын 92% нь ус ба 6% нь чихэр бөгөөд энэ нь тарвасыг шүүслэг, чихэрлэг амттай болгожээ. Олон янзын төрөл байх ба хар судалтай ногоон гадаргатай, доторх гол нь улаан , олон тооны хар яс, үртэй байхад шар голтой тарвас бас бий. Мөн дотроо ясгүй төрөл ч байна. А болон С витамин, кали, магни, ликопен зэргээр баялаг юм.
Илчлэг бага буюу 100 гр тарвас 30 ккал илчлэгтэй. Сахар маш бага жимс юм. Тарвасны найрлагын 92% ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах ба аяга цэвэр ус уухаас амттай аргаар шингэнээ нөхөх юм. Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг болох нь тогтоогдсон. Тарвас мөн бие организмаас хортой бодисуудыг зайлуулдаг. Бие махбодийн эсийн гаднах, доторх шингэний харьцааг тогтвортой байлгаж, биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалдаг.
Тарвас хорт хавдраас аварна. Энэ жимсэнд байх ликопин гэх бодис нь хорт хавдрыг устгах, уг өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулах шидтэй.
Харин Кали ихтэй учир биед калийн хэмжээ их үед тарвас хэтрүүлж идэх хэрэггүй. Түүнчлэн таван өдрөөс илүү хугацаагаар тарвас идэж хэрэггүй учир нь тарвас мөн шингэний агууламж өндөр дотор эрхтэн цэвэрлэдэг учир таваас олон өдөр ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд тусгүй юм.