
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.04.01/ 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдсан. Өнөөдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.
Тодруулан хэлбэл, УИХ-ын гишүүн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тайлан нэрээр сонин, сэтгүүл тарааж, уулзалт хийж болно гэх агуулга бүхий Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41.9, 44.6 дахь заалтыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт хүлээж авснаар дээрх хоёр заалт хүчингүй болсон юм. Энэ хоёр заалт хүчингүй болсонтой холбоотойгоор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь ээ. Дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ахална.