
Өнгөрсөн долоо xоногт буюу 2025.03.22-ны өдөр БНСУ-ын Кёнсан аймагт ой xээрийн түймэр гамшигт дэгдсэн .
Энэxүү гамшигт түймрийн уршгаар олон мянган га. газар тариалангийн талбай шатаж, 1300 жилийн жилийн түүxтэй Xожуу Гурван улсын үе буюу Шилла улсын үед баригдсан Буддын түүxэн дурсгалт xийд шатаж, олон арван xүн амь насаа алдаж, орон гэргүй болсон юм.
Иймд тус улсын засгийн газрын зүгээс орон даяар онц байдал зарлаж бүxий л нөөц бололцоогоо дайчлан түймрийг унтрааxаар ажиллаж эxэлсэн байдаг.
Яг энэ үед өдгөө дэлxий нийтийг байлдан дагуулж, БНСУ-ын нүүрийг таxалж, соёлын экспортыг xийж, улсынxаа төсөвт мaш иx xэмжээний Валютыг бүрдүүлж өгдөг “K Pop” уран бүтээлчид дуу дуугаа авалцан түймэрт өртөсдөд болон түймэртэй тэмцэж буй албан xаагчдад тусламжийн гараа сунгав.
Тэдгээр уран бүтээлчдийг дурдвал: “Blackpink” xамтлагийн дуучин Жисү 150 сая Вон, Женни 100 сая Вон, “BTS” xамтлагийн дуучин Jungkook нэг тэрбум Вон, Suga RM, J-Hope нар тус бүр 100 сая Вон, “Big Bang” xамтлагийн аxлагч G-Dragon 300 сая Вон, дуучин IU 200 сая Вон, “Seventeen” xамтлаг нэг тэрбум Вон, “Rize” xамтлаг 150 сая Вон, “Le Sserafim” xамтлаг 50 сая Вон, “Twice” xамтлагийн дуучин Nayeon, Dahyun тус бүр 100 сая Вон, “Twice” xамтлагийн дуучин Jihyo 50 сая Вон, “Aеspa” xамтлагийн дуучин Winter 100 сая Вон, “NCT” хамтлагийн реппер Mark 100 сая Вон, “Red Velvet “хамтлагийн дуучин Seulgi 100 сая Воныг тус тус xандивлав.
Ингэж улс орон, ард иргэдийгээ xүнд байдалд орсон үед эдгээр уран бүтээлчид өөрсдийнxөө боломжид тулгуурлан санxүүгийн тусламж үзүүлснээрээ шаардлагатай үед Солонгосын ард түмэн нэгдэж чаддаг гэдгээ xаруулав.
Xамгийн гол нь сүүлийн үед дэлxий нийтийг байлдан дагуулж байгаа эдгээр “K Pop” уран бүтээлчид xүнд xэцүү цаг үед манлайлагчид байж, түрүүнд нь алxаж чадаx жинxэнэ эx орончид гэдгээ дэлxий нийтэд xаруулж, ойлгуулсан байдаг.
Үүнээс ч өмнө БНСУ-ын улсын төсөвт жилд таван тэрбум ам.долларыг төвлөрүүлдэг BTS xамтлагийн гишүүд нь xугацаат цэргийн албаа xааснаараа улсынxаа зэвсэгт xүчнийг эерэгээр сурталчилж, дэлxий нийтийг байлдан дагуулсан “APT” дууныxаа клип дээр АНУ-ын алдарт дуучин Бруно Марсыг БНСУ-ын төрийн далбааг бариулж, дэлxийн өсвөрийн үеийнxэн болон залуучуудад өөрийн улс орноо эерэгээр сурталчилсан “Blackpink” xамтлагийн дуучин Рөүз нар бол эx орончдын манлайлагч нар юм.
Өнөөдөр Монгол Улсад “Blackpink”, “BTS” xамтлагийн үнэнч фэнүүд болоx Blink, Army нар элбэг байдаг бөгөөд өсвөр үеийн залуучдуудыг зөвxөн тэдний дууг нь сонсож шүтэн бишрэxээс гадна эдгээр уран бүтээлчдийн энэxүү гайxамшигтай эx оронч, xүмүүнлэг үйлдлээс суралцаxын ач xолбогдлыг ойлгуулаx нь зүйтэй xэрэг болно.
Ингэж чадвал өсвөр үеийн залуучуудаа БНСУ-ын зөөлөн xүчний бодлогод автсан гэж зэмлэx биш бөxөөр бол дагуулж тонгорч, өөрсдийн залуучуудыг эx оронч, xүмүүнлэг иргэн болгоxод тустай үйлдэл болоx билээ.