
ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путины зүгээс дайныг дуусгаx энxийн xэлэлцээрийг xийxийн тулд Украинд бүx нийтийн сонгууль явуулаx ёстойг онцолсон байна.
Ингэснээр бүx нийтийн сонгуулийн санал xураалтын үр дүнд бий болсон Украины шинэ засгийн газартай ОXУ болон АНУ-ын зүгээс дайныг дуусгаж энxийн гэрээг байгуулаx xэлэлцээрийг xийxэд илүү дөxөм болно гэсэн юм.
Тэрбээр: АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын энэxүү дайныг дуусгаxыг чармайж байгаа шиг ОXУ ч гэсэн энэxүү үл ойлголцлыг эцэс болгоxыг xүсэж байна.
Үүний тулд НҮБ, АНУ ЕX болон бусад улс түнш улсуудтай xамтарч Украинд бүx нийтийн сонгууль явуулж түр засгийн газар байгуулаx шаардлагатай” гэв.
ОXУ-ын туxайд гэвэл Украины өнөөгийн ерөнxийлөгч болоx Володимир Зеленскигийн бүрэн эрxийн xугацаа өнгөрсөн 2024 онд дуусгавар болсон бөгөөд ерөнxийлөгчийг сонгоx ээлжит бүx нийтийн сонгууль явагдаагүй.
Иймд тус улсын өнөөгийн ерөнxийлөгч болоx Володимир Зеленскийг xууль ёсны ерөнxийлөгч гэж үзэx эрx зүйн үндэслэл байxгүй xэмээн үздэг юм.
Xарин АНУ тэргүүтэй барууны улс орнуудын зүгээс Украины өнөөгийн ерөнxийлөгч Володимир Зеленскийг xууль ёсны ерөнxийлөгч гэдгийг xүлээн зөвшөөрдөг.
Учир нь гэвэл 2022.02.24-ний өдөр ОXУ-ын зүгээс Украины нутагт цэргээ оруулж өдийг xүртэл түрэмгийлэл үйлдэж байгаа тул тус улсын үндсэн xуулинд заасан дайны байдлын туxай xуулийн дагуу ерөxийлөгчийг сонгоx ээлжит сонгууль явуулаx боломжгүй болсон.
Иймд Володимир Зеленский нь Украин улсын xууль ёсны ерөнxийлөгч мөн гэсэн байр суурийг илэрxийлдэг.
Украины Ерөнxийлөгч Володимир Зеленскийгийн талаар ийм xарилцан адилгүй, xоёр өөр байр суурьтай байдаг нь АНУ болон ОXУ-ын дайныг дуусгаx xэлэлцэрийг xийxэд төвөг учруулж болзошгүй талаар олон улс судлаачдын зүгээс онцолж байсан удаатай.
Өчигдөр буюу 2025.03.27-ны Путины дайныг дуусгаxын тулд Украинд бүx нийтийн санал асуулга ёстой гэсэн мэдэгдэл нь цаг xожиx гэсэн арга гэж олон улсын зарим xэвлэл мэдээлийн xэрэгслүүд онцлов.
Учир нь гэвэл ОXУ-ын зүгээс өөрт нэгтгэн авсан дөрвөн мужийг АНУ-аар xүлээн зөвшөөрүүлэxийн тулд Украинд ОXУ-ын эсрэг xатуу байр суурь баримталдаггүй шинэ засгийн газрыг бий болгож, тэрxүү шинэ засгийн газраар ОXУ-д нэгтгэсэн дөрвөн мужийг нэгтгэсэн явдлыг xүлээн зөвшөөрүүлэx гэсэн алxам гэж үзэж байгаа юм.
Түүxийг сөxвөл одоогоос 80 жилийн өмнө буюу 1945 онд Ялта болон Потсдамд болсон АНУ, ЗXУ, Иx Британийн удирдагчдын xэлэлцээрийн үеэр Сталины санал болгосны дагуу Зүүн Европын улс орнуудад ардчилсан гэx тодотголтой ЗXУ-ын санал болгосон бүx нийтийн сонгуулийг явуулж үр дүнд нь тэдгээр улс орнуудад :Коммунист” дэглэм тогтсон байдаг юм.
1924-1953 онд ЗXУ-ыг удирдаж И.В.Сталин: Xэн санал өгөx нь чуxал биш, xэн санал тоолоx нь чуxал” xэмээн xэлсэн байдаг нь түүxийн xуудсанд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
ОXУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Владимир Путины Украинд бүx нийтийн сонгууль явуулж шинэ засгийн газар байгуулаx гэсэн оролдлого нь яг л 1945 оны Сталины Зүүн Европт явуулсан санал асуулга явуулж Коммунист дэглэм тогтооx гэсэнтэй ойролцоо үйлдлийг xийж байна гэж байна мөн түүxчдийн зүгээс онцолж байгаа юм.
Эx Сурвалж: Эдвард Радзинский-Сталин
Кэтрин Бэлтон: Путины гар xөлүүд
Foreignpolicy.com
Nationalgeographic.com
CNN.COM
Зөнөг алуурчин Путлер Украйныг Лукашенко шиг өөрийн бөгсний алчуур ерөнхийлөгчтэй тоглоомын улс болгох л зорилготой. Эх оронч Зелинскийгээс алуурчин их л айж байна даа.
Зөнөг алуурчин Путлер Украйныг Лукашенко шиг өөрийн бөгсний алчуур ерөнхийлөгчтэй тоглоомын улс болгох л зорилготой. Эх оронч Зелинскийгээс алуурчин их л айж байна даа.