
Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.03.28/ 13.30 цагт товлосон. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь олон удаа хойшилсон бөгөөд хурлыг хаалттай явуулж байна.
Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан билээ. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай аж.
Монголд хэдэн нүүрсний офтек гэрээнээс нь өөр нууц юм гэж байдаг юмуу, нууц гэж байдаг бол дурын нэг даргад нь хэдэн ногоон өгөхөд л цаадуул нь нүдээ ухаж өгөхөөс бусдыг хийнэ шдээ. Энэ муу лам улсын нууц мэдэх үү.
Энэ ламын тагнуул гэж юу байдаг юм 10–р богдыг хүлээн зөвшөөрөхгүй тухай яриад тэр тагнуул болсон биз