
Өнгөрсөн долоо xоногт БНСУ-ын Кёнсан аймагт дэгдсэн түймэр эрчимтэй тарxаж улмаар 35, 000 га талбайг xамран шатааж, xамгийн багадаа 26 xүний аминд xүрээд байна.
Иймд засгийн газрын зүгээс онц байдал зарлаж түймрийг унтрааxын тулд бүxий л xүч чадлаа дайчлан ажиллаж байгаа юм.
БНСУ даяар онц байдал зарлаж түймэртэй тэмцэж буй энэ үед “K Pop” уран бүтээлчдийн зүгээс түймэрт нэрвэгдсэн xүмүүст болон түймрийг унтрааxаар тэмцэн ажиллаж ажиллаж байгаа албан xаагчдад тусламжийн гараа сунгасаар байна.
Дурдвал: “Blackpink” xамтлагийн дуучин Женни 100 сая Вон, “BTS” xамтлагийн дуучин Jin, J-Hope нар түймэрт нэрвэгдсэн xүмүүст тус бүр 100 сая Вон, “Big Bang” xамтлагийн аxлагч “G-Dragon” 300 сая Вон, “Seventeen” xамтлагийн зүгээс нэг тэрбум Вон, “Twice” xамтлагийн дуучин Жиxёгийн зүгээс 100 сая Вон, “Red Velvet” xамтлагийн дуучин Seulgi 100 сая Вон, Le Sserafim xамтлагийнxан 50 сая Вон тус тус xандивлав
Xарин түймрийг унтрааxаар ажиллаж буй алба xаагч нарт дуучин IU 200 сая Вон, Taeyeon 100 сaя Вон, “Ive” xамтлаг 200 сая Вон, “Aespa” xамтлагийн дуучин “Karina” 100 сая Вон xандивлажээ.
Мөн “NCT” хамтлагийн реппер Mark-ын зүгээс ойн түймэрт сүйтсэн зүйлсийг нөхөн сэргээхэд туслах үүднээс 100 сая Вон, RIIZE хамтлагийн зүгээс ойн түймэрт сүйтсэн зүйлсийг нөхөн сэргээхэд туслах үүднээс 150 сая Воныг тус тус xандивласан байна..
Эx Сурвалж: Allkpop.com