Дөрөвдүгээр сард зургаан настнуудын эрт илрүүлгийн үзлэг орон нутагт эхэлнэ

U-23 насны Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс анхны медалиа хүртлээ.
Манай бөх 55 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөх Нишу Нишуг даралтаар цэвэр ялав.
Тэрбээр барилдаанд 4:0 оноогоор хошуучилж яваад даралтаар цэвэр дарсан.
Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэний эцэст энэ жил анх удаа түрүүлээд байв. Улмаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа өөрийн богосон юм.
Монголын багийн хоёр дахь медалийн эзэн боллоо.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо