Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм.
Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол 98, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 61, эдгэрсэн 32, Сэжигтэй тохиолдол 104, хавьтал 7220 байна.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа ажээ. Иймээс хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэн, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах бүрэн боломжтой.
Иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Мөн эцэг, эхчүүдэд хандаж эмнэлгийн байгууллагаас зөвлөхдөө вакцинд хамрагдаагүй, эсвэл нэг тунтай хүүхдэдээ товлолт вакцинаа хийлгэхийг анхааруулж байна.






