
Усан үзэм нь усан үзмийн ороонгод ургах жимс юм. Шууд идэж хэрэглэж болох ба мөн дарс, шүүс, жимсний чанамал, цэлцэгнүүр гэх мэтийг хийж хэрэглэдэг. Хатаасан нь үзэм юм. Усан үзэм нь улаан, ногоон, цагаан, хөх ягаан зэрэг олон янзын өнгөтэй байна. Хөх ягаан өнгийн хальс нь антоциан, полифенолоор баялаг ажээ.
Тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, тархинд цус харвах, зүрх судасны өвчний эрсдэлийг буруулна. Мэдрэлийн өвчинд сайн нөлөөтэйгөөс гадна альцгеймерийн өвчний явцыг саатуулах үйлчлэлтэй. Сапонин болон птеростильбен агуулдаг учир цусан дахь холестерин болон сахарын түвшинг бууруулна.
НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)-ын тооцсоноор өдгөө дэлхий дээр 75,866км² талбайд усан үзэм тариалж буй. Үүнээс 71% нь дарс үйлдвэрлэхэд, 27% нь жимс, хоёр хувь нь хатаасан хэлбэрээр ашиглагдаг байна.