Ж.Бүжинлхам: Лигийн тамирчдаас их зүйлийг сурч, дуурайлал авч байна

Өмнөд Солонгосын Ойн алба үндэсний хэмжээнд ой хээрийн түймэртэй холбоотойгоор гамшгийн аюул ноцтой түвшинд хүрснийг зарлаж, сэрэмжлүүлэг гаргав
БНСУ-ын ойн алба гуравдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт үндэсний хэмжээнд ой хээрийн түймрийн гамшгийн аюулын сэрэмжлүүлгийг бүх бүс нутагт ноцтой түвшинд хүрснийг зарлажээ.
Түймэр Баасан гарагт Санчонг хошуунд эхэлж, хүчтэй хуурай салхины улмаас ойролцоох Уйсён, Андонг, Чонгсонг, Ёнгян, Ёнгдок зэрэг газруудад тархсан байна.
Түймрийн улмаас олон мянган хүн нүүлгэн шилжүүлэн, хэдэн зуун байгууламж, тэр дундаа Үйсонг дахь 681 онд байгуулагдсан Гоун хийд шатаж, тэнд хадгалагдаж байсан үндэсний үнэт өвүүдийг нүүлгэн шилжүүлжээ.
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
Мөн хууль зүйн яам хорих ангиудад түймэр ойртсоны улмаас хэдэн зуун хоригдлыг шилжүүлсэн байна. Тухайлбал, Чонгсонг дахь хорих ангиас 500 орчим хоригдлыг өөр газар руу шилжүүлжээ.
Цаг уурын өөрчлөлтийн улмаас ойн түймэр улам бүр нэмэгдэх төлөвтэй байгаа тул эрх баригчид түймрийг хяналтанд авахын тулд бүх боломжит нөөцийг дайчлахаа мэдэгдсэн байна.
Иймд дээр дурдсан бүс нутагт амьдарч буй Монгол улсын иргэн та галын аюултай бүс нутгаас яаралтай гарч аюулгүй бүсэд шилжих, шаардлагатай туслалцаа гарсан тохиолдолд ДТГ-ын яаралтай утас 010-7728-7447 холбогдохыг зөвлөж байна.