
Элтон Жон түүнийг сонсоогүй хүмүүс буй за. Тэрээр Их Британийн дуучин, ая зохиогч, төгөлдөр хуурч юм. Элтон Жон нь энэ өдөр 78 нас хүрч байна. Түүний хөгжим, үзүүлбэр нь хөгжмийн салбарт ихээхэн нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг. Элтон Жон авьяаслаг Их Британичууд шоуны 19 дэх жилийн ялагч болсон. Тэрээр дэлхий даяар 300 сая гаруй пянз борлуулсан нь түүнийг бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай хөгжмийн уран бүтээлчдийн нэг болгосон аж.
Тэрээр гурван настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн бөгөөд Хатан хааны хөгжмийн академийн бага ангийн тэтгэлэг хүртсэн. Мөн 1997 онд Вестминстерийн сүмд болсон Диана гүнжийг оршуулах ёслолд оролцож, 1998 онд Хатан хаан II Елизавета баатар цол хүртжээ.
Жонны сүүлчийн аялан тоглолт, Farewell Yellow Brick Road (2018–2023) нь тухайн үедээ хамгийн их орлого олсон аялан тоглолт болсон юм. Түүний амьдрал, карьерыг 2019 онд бүтээгдсэн “Rocketman” намтар киноноос үзэж болно. Хувийн амьдралын хувьд тэрээр 1984 оны 2-р сарын 14-нд Ренате Блауэльтэй гэрлэж, 1988 оны 11-р сарын 18-нд салсан. 2014 онд Англи, Уэльст ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан бөгөөд урт хугацааны хамтрагч Канадын кино найруулагч Дэвид Фурништэй гэрлэлтээ батлуулсан аж. Тэд Захари, Элиа хэмээх хоёр хүүтэй.
Элтон Жон бол ХДХВ/ДОХ-ын эсрэг хандив цуглуулагч бөгөөд 1980-аад оны сүүлээс хойш ДОХ-ын эсрэг тэмцэлд идэвхитэй оролцож буй. Тэрээр 1992 онд Элтон Жон ДОХ-ын эсрэг санг байгуулж, байгуулагдсан цагаасаа хойш 300 сая фунт стерлинг цуглуулсан бөгөөд жилийн дараа тэрээр жил бүр ДОХ-ын эсрэг сангийн Академийн шагнал гардуулах үдэшлэгээ зохион байгуулж эхэлсэн нь Холливудын кино урлагийн салбарын хамгийн том Оскарын шагналын үдэшлэгүүдийн нэг болсон юм.