
Samsung Electronics компанийн гүйцэтгэх захирлын зүрх нь хаагдаж, нас баржээ
БНСУ-ын технологийн салбарт тэргүүлэгч Samsung Electronics компанийн гүйцэтгэх захирал Хан Жонг Хи зүрх нь зогссоны улмаас 63 насандаа таалал төгсжээ. Тэрээр Samsung компанийн ахуйн цахилгаан бараа, ухаалаг гар утасны хэлтсийг хариуцаж байсан аж.
Samsung Electronics компанийн зүгээс мэдээлсэнээр Хан Жонг Хи энэ мягмар гарагт эмнэлэгт байхдаа өөд болжээ. Түүний албан тушаалыг залгамжлах хүн одоогоор тодорхойгүй байгаа аж. Хан Жонг Хи Samsung Electronics компанид 30 гаруй жил ажилласан байна. Тэрбээр телевизийн бизнесээр карьераа эхлүүлж байсан түүхтэй аж. Түүний хувьд 2022 онд Samsung Electronics компанийн дэд дарга болон гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байжээ.