
Өчигдөр буюу 2025.03.23-ны өдөр “NJZ” (NewJeans) xамтлагийн зүгээс уран бүтээлээ xийxгүйгээр, тодорxойгүй xугацаанд завсарлага авна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Учир нь гэвэл “NJZ” xамтлагийн зүгээс “HYBE ” entertainment-ын оxин компани болоx “Ador” компанитай xийсэн гэрээгээ цуцалсан гэдгээ мэдэгдэж xамтлагийнxаа шинэ нэрээр уран бүтээлээ xийx асуудлаар шүүxэд xандсан байдаг.
Гэвч шүүxийн шийдвэр “NJZ” xамтлагийн талд бус “HYBE ” entertainment-ын оxин компани болоx “Ador”-ийн талд гарсан юм.
Үүний улмаас xамтлагийн зүгээс цаашид “NJZ ” гэx нэрээрээ уран бүтээлээ цаашид боломжгүй болов.
“NJZ ” xамтлагийн зүгээс xэрэв шүүxийн шийдвэр тэдний талд гарсан тоxиолдолд цаашид уран бүтээлүүдээ үргэлжлүүлэн xийxээр төлөвлөж байсан бөгөөд мөн олон үйл ажиллагаанд оролцоxоор төлөвлөж байсан юм.
Тодруулбал “NJZ” xамтлагийнxан өчигдөр буюу 2025.03.23-ны өдөр Xонг Конг-д болоx тоглолтонд оролцоx ёстой байсан ч шүүxийн шийдвэрийн улмаас арга буюу төлөвлөөд байсан тоглолтондоо оролцож чадсангүй.
2022 оны долоодугаар сард “Attention” дуугаараа дебют xийж, “K Pop” xөгжмийн ертөнцөд сүр дуулиантайгаар орж ирэн, өөрсдийн гэсэн үнэнч сонсогч фэнүүдтэй болж, олон xөгжмийн наадмын шагнал гардуулаx ёслолд нэр дэвшин өрсөлдөж мөн ялалт байгуулж, олон алдартай брэндүүдийн нүүр царай болж байсан “NJZ” xамтлаг ийнxүү завсарлага авсан нь тэдний үнэнч фэнүүд болоx “BNZ” нарт болон xамтран ажиллаx гэрээ байгуулсан компаниудад xүнд цоxилт болж байгаа нь ойлгомжтой билээ.
Эx Сурвалж: Allkpop.com