Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Гүрж улсын нийслэл Тбилис хотод өчигдөр эхэлсэн “ТБИЛИС ИХ ДУУЛГА” -д -57кг-ийн жинд манай улсын тамирчин М.Ичинхорлоо тавдугаар байранд шалгарлаа. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Сербийн тамирчин Марикх Персиктэй барилдсан бөгөөд нэмэлт цагт ялагдсан юм.
Ингэснээр эхний өдрийн тэмцээнд манай тамирчид нэг медаль хүртээд байна. Түүнчлэн тус тэмцээн гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд С1 телевиз цагаас албан ёсны онцгой эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулж байгаа юм.