
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтоны ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн галаа зогсоох гэрээний тухай хэлэлцээ үр дүнтэй болсон хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Москва хотод ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй уулзсан юм.
Ерөнхийлөгч Д. Трампын нийгмийн сүлжээндээ бичсэнээр АНУ болон ОХУ-ын хэлэлцээ нь Украин дахь дайн удахгүй дуусна гэсэн итгэл найдварыг төрүүлсэн аж.
Энэ долоо хоногийн эхээр Украины тал АНУ-ын санаачилсан галаа зогсоох гэрээг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бол Оросын Ерөнхийлөгч В. Путин галаа зогсоох гэрээг зарчмын хувьд дэмжиж байгаа ч зарим нэг нөхцлүүдийг авч хэлэлцэх хэрэгтэй гэж мэдэгдсэн юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин дайныг дуусгах явдлыг сунжруулж байна хэмээн буруутгаж, галаа зогсоох гэрээ хэрэгжиж эхлээчгүй байхад хүлээн зөвшөөрөх аргагүй, хүнд хэцүү нөхцлүүдийг тавьж, дайныг олон өдөр хоног, долоо хоног, сар жилээр сунжруулна хэмээн, АНУ-ыг ОХУ-д нөлөөлж, дайныг дуусгахад туслах алхмуудыг хийхийг уриалжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины тусгай төлөөлөгч Стив Уиткоффтой хийсэн хэлэлцээ үр дүнтэй болсон хэмээн, Ерөнхийлөгч Д. Трамп В. Путин болон оросуудыг зөв зүйл хийхийг шахаж байгаа гэжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ-ын Курск мужид оросын армид бүслэгдсэн украины цэргүүдийн амийг хэлтрүүлэхийг гуйсан аж.
Өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Курск мужид украины цэргүүдийг бүсэлсэн хэмээн мэдэгдсэн бол баасан гарагт Украины зэвсэгт хүчнээс энэхүү мэдэгдэл нь худал хэмээн үгүйсгэжээ.
Эх Сурвалж: Theguardian.com