
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалтыг өгч, 2022 оноос энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж ирсэн юм.
“100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай 8 нэр төрлийн 80 ширхэг 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг тодорхойлон, эхний 48 ширхэг тоног төхөөрөмжийг “Оюу толгой” компаниас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт 2024 онд хүлээлгэн өгчээ.
Ойн газарт 2025 онд нийлүүлэх 32 ширхэг техник, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нэр төрлийг оновчтой болгох, тодорхойлох зорилгоор “Оюу толгой” компани ойн мэргэжлийн байгууллагууд, Байгаль орчны газар, Ойн газар, эрдэмтэн судлаачид болон олон талын төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлгийг 2025 оны 2 сарын 24-нд зохион байгууллаа.
Монгол Улсын ойжуулалт, ойн менежментийн чиг хандлагыг тодорхойлох, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Оюу толгой” компани энэ төрлийн уулзалтуудыг 2025 онд сар бүр зохион байгуулна. Ингэснээр ойн салбар болон усны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, хууль эрх зүй, цөлжилт зэрэг байгаль орчинд тулгарч буй өргөн хүрээний асуудлаар шийдвэр гаргах түвшний төлөөлөл, салбарын мэргэжилтэн, судлаачид, уул уурхайн компаниуд нэг дор цуглаж, туршлага хуваалцах боломжийг бүрдүүлэх юм.
Өнгөрөгч гурван жилийн хугацаанд “Оюу толгой” компани нийт 20.5 сая гаруй мод тарих болон ургуулахтай дүйцэх ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Үүнээс ойжуулалтын хүрээнд 1.6 сая мод тарьж ургуулан, ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд 19 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд байна. “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрт тусгагдсан “Ойжуулалт, үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газрын дэд бүтцэд хөрөнгө оруулах” ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд иж бүрэн тоноглогдож, механикжсан нийт 10 мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд болон Цогт-Овоо сумдад тус бүр 250,000 ба 500,000 модны тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай хоёр мод үржүүлгийн газрыг бүрэн ашиглалтад оруулсан юм.
“Оюу толгой” компанийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.
Аюулгүй ажиллагааг хангах нь “Оюу толгой” компанийн нэн тэргүүний зорилт билээ. Эрсдэлтэй ямар ч ажлыг шууд зогсооно.
“Оюу толгой” компанийн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: |
Хэвлэл мэдээллийн Ерөнхий зөвлөх
Заанхүүгийн БОЛОР Гар утас: 9907-6483 Цахим шуудан: [email protected] |