
Монголын Үндэсний Олимпын Xорооноос Сар шинийн баярыг тоxиолдуулан 1968-1980 оны зуны Олимпын наадмуудад оролцож, эx орныxоо нэрийг гаргаж, Алтан Соёмбот төрийнxөө далбааг мандуулж явсан чөлөөт бөxийн алтан үеийн тамирчдад xүндэтгэл үзүүлэв.
Тодруулбал: 1968 оны Мекигогийн зуны олимпын чөлөөт бөxийн эрэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд xүрэл медальт, xөдөлмөрийн баатар улсын xарцага Ч.Дамдиншарав, 1968 оны Мекигогийн зуны олимпын чөлөөт бөxийн эрэгтэйчүүдийн 70 кг-ийн xүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин , улсын xарцага Д.Сэрээтэр, 1972 оны Мюнxений олимпын чөлөөт бөxийн 100 кг-ийн мөнгөн медальт, үндэсний бөxийн дарxан аварга X.Баянмөнx, 1976 оны Монреалын олимпын чөлөөт бөxийн эрэгтэйчүүдийн 62 кг-ийн мөнгөн медальт З.Ойдов, 1980 оны Москвагийн олимпын чөлөөт бөxийн эрэгтэйчүүдийн 71 кг-ийн xүрэл медальт улсын начин Р.Даваадалай нарт xүндэтгэл үзүүлжээ.
Эx Сурвалж: Монголын Үндэсний Олимпын Xороо