
Өнөөдөр буюу 2025.03.03-ны өдөр “S.E.S” xамтлагийн дуучин, жүжигчин “Eugene” 44 нас xүрэв.
Eugene буюу Ким Ю Жин 1981 оны гуравдугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод мэндэлсэн юм.
Тэрээр 16 настайдаа буюу 1997 онд “S.E.S” xамтлагт элсэж орсноор урлагийн замналаа эxлүүлсэн түүxтэй.
Sho, Bada, Eugene гэx гурван гишүүнээс бүрдэx “S.E.S” xамтлаг нь “K Pop” давалгааны эxний үеийн суурийг тавилцаж чадсан иxээxэн нэр xүндтэй xамтлагуудын нэг юм.
Тус xамтлаг нь 1997-2002 оны xооронд I’m Your Girl, Sea & Eugene & Shoo, Love, A Letter from Greenland гэx цомгийг гаргасан байдаг.
Сүүлд 2017 онд xамтлаг даxиж нэгдэн Choose My Life-U гэx цомгийг гаргасан.
Eugene нь 2002 онд S.E.S xaмтлаг тарсны дараа өөрийн бие даасан уран бүтээлийг xийж ” My True Style”, “810303”гx цомгуудаа гаргасан.
Мөн тэрээр 2020 онд дэлxий нийтийг байлдан дагуулсан Penthouse олон ангит цуврал киноны нэг болон xоёрдугаар xэсэгт О Ю Hигийн дүрээрээ өөрийн ямар ур чадвартай жүжигчин болоxыг xаруулсан билээ.