
“Оюу толгой” компани газрын доорх усны талаар олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран “Гүнээсээ хайрлая” аяныг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд усны шилдэг шийдлүүдийг тодруулах “Гүнээсээ хайрлая” арга хэмжээг 2025 оны 3 сарын 21-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулалтын зорилго нь усаа хайрлан хамгаалах, ариглан хэмнэх, нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлүүдээр бодитой арга хэмжээ авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй иргэд, судлаачид, аж ахуй нэгж байгууллагуудыг тодруулан, олон нийтэд таниулж, усыг ариг гамтай хэрэглэхэд уриалах зорилготой.
Уг шалгаруулалтад оролцох хүсэлт илэрхийлсэн материалыг 2025 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 14-ний өдрийг дуустал доорх гурван төрлөөр хүлээн авна.
1. “Шилдэг иргэн”: усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага сургамж бий болгосон иргэн;
2. “Шилдэг судлаач”: сүүлийн гурван жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан мэргэжилтэн;
3. “Шилдэг байгууллага”: усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн байгууллага.
“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус аяны цахим хуудас: www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая;
Facebook хуудас: https://www.facebook.com/guneeseehairlay
Instagram хуудас: https://www.instagram.com/guneesee.hairlay/
болон тус шалгаруулалтын арга хэмжээг зохион байгуулагч “Майнд Плас”
ХХК-ийн утас 70111358, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын
утас 51265528 дугаарт холбогдон авах боломжтой.
Гүнээсээ хайрлая!