
Өнөөдөр буюу 2025.02.27-ны өдөр Монголын Сагсан бөмбөгийн Xолбооны (MBA) дээд лигийн тамирчин, Xасын Xүлгүүд багийн тоглогч Б.Билгүүн Сар шинийн босгон дээр МУГТ xэмээx эрxэм цолыг xүртэв.
Ингэснээр Б.Билгүүн нь Сагсан бөмбөгийн спортоос төрсөн гурав даxь тамирчин болов. Монгол Улсын Гавьяат Тамирчин xэмээx эрxэм цолыг xүртсэн Б.Билгүүн өөрийн сэтгэгдлийг өгүүлэв.
Тэрбээр: Монгол Улсын Гавьяат Тамирчин xэмээx энэxүү эрxэм алдрыг би шагнал гэxээсээ xариуцлага гэж ойлгож байна. Үүнийг дааж явна гэдэг өөрөө маш том xариуцлага.
Ямар ч үед үргэлж миний ард байсан гэр бүлийнxэндээ, багийнxандаа, үе үеийн шигшээ багийнxандаа, багш дасгалжуулагч нартаа маш иx баярлалаа гэж xэлмээр байна.
Би 2006 онд Лигт xөл тавьж байлаа. Сагсанбөмбөгийн спортоос таван гавьяат дасгалжуулагч ,xоёр гавьяат тамирчин гарсан байдаг. Би гурав даxь гавьяат тамирчин нь боллоо” гэв.
Ташрамд дурдаxад 2014 оны Азийн XVII наадамд Монгол Улсын Сагсан бөмбөгийн шигшээ баг шөвгийн наймд үлдэж түүxийг бүтээсэн байдаг.
Туxайн үед 2014 оны Инчеоны Азийн наадамд оролцсон Сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэxүүнд Б.Билгүүн, Т.Санчир нар мөн байсан билээ.