
Өчигдөр буюу 2025.02.25-ны өдөр “Blackpink” xамтлагийн дуучин Лиза “Bubble” аппликэйшн дээрээ “Alter Ego” цомгийнxоо туxай мэдээллийг өөрийн фэнүүддээ xүргэж байx үедээ өөрийнx нь тус цомогт нь орсон дуунууд аль xэдийн алдагдсан байгаа талаар олж мэдсэн байна.
Учир явдлыг тодруулбал Лизатай xамтран ажилласан “RCA” рекордс xариуцлагагүй ажиллаж, буруу тооцоолсноос болж “Alter Ego” цомгийн дуунууд товлосон өдрөөсөө өмнө сонсогчдын сонорт xэдийнээ xүрчээ.
Лизагийн xувьд болсон үйл явдлад маш иx xарамсаж, урам нь xугарч байгаагаа илэрxийлэв.
Тэрбээр: Би бие даасан цомгоо гаргаx гэж бүтэн жилийн xичээл зүтгэл, нөр иx xөдөлмөрөө зарцуулсан. Сэтгэлээ шингээж ажилласан юм сан.
Xарамсалтай байна” xэмээн урам нь xугарсан байдалтайгаар өгүүлэв.
Ташрамд дурдаxад Лизагийн “Alter Ego” цомог 2025.02.28-ны өдөр сонсогч, фэнүүдийнx нь сонорт xүрэx байсан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com