
Энэ сарын 14-нд Ром хотын Агостино Жемели эмнэлэгт хэвтсэн Ромын Пап лам Францискийн биеийн байдал мууджээ.
Амьсгалын замын хавсарсан халдвар болон хоёр уушгины хатгалгаагаар өвдсөн 88 настай Пап лам Франциск өнгөрсөн бямба гарагт гуурсан хоолойн багтраа болж, гуурсан хоолойн бачуурал нь тавигдахгүй удсантай холбоотойгоор эмч нар түүнд хүчилтөрөгч өгч, цус цусан бүтээгдэхүүн сэлбэх эмчилгээ хийхэд хүрчээ.
Өнгөрсөн ням гарагт Ватиканы мэдээлсэнээр Пап ламын биеийн байдал тогтвортой ч хүнд хэвээр байгаа аж. Мөн цусны шинжилгээгээр Пап лам Франциск бөөрний хөнгөн хэлбэрийн дутагдалтай гэж гарсан байна.
Түүнчлэн түүний цусан дахь тромбоцитууд буюу ялтсан эсийн тоо нь хэвийн хэмжээнээс маш бага гарчээ. Цусны ялтсан эс нь цусыг өтгөрүүлэх үүрэгтэй бөгөөд цус алдалтаас сэргийлэх, шарх эдгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Өнгөрсөн баасан гарагт эмч нар Пап лам Францискийн хувьд уушгины хатгалгаа нь хүндэрч, цусанд нь халдвар орж, сепсис болох аюултай гэдгийг анхааруулж, түүнийг эмнэлэгт дахин 7 хоног хэвтэх байх хэмээн мэдэгдэж байсан билээ.
Эx Сурвалж: Theguardian.com