
ДАШТ-д шүүгчээр ажиллах байсан Омар Артанд ФИФА цалинг нь бүтнээр нь олгоно
Хөлбөмбөгийн ДАШТ-д шүүгчээр ажиллах байсан ч Майами хотын нисэх онгоцны буудлаас буцаагдсан Сомали улсын шүүгч Омар Артанд Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо ДАШТ-ий үеэр авах ёстой байсан цалинг нь бүтнээр нь олгохоор болсон талаар эх сурвалжууд Associated Press агентлагт мэдэгджээ.
2025 онд Африк тивийн хөлбөмбөгийн шилдэг эрэгтэй шүүгчээр тодорсон Омар Артан Кени улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас АНУ-д нэвтрэх виз авсан байсан ч түүнийг Америкийн Гааль, Хилийн хамгаалалтын алба “шалгалтын явцад олж илрүүлсэн асуудлуудаас болж” АНУ-ын хилээр нэвтрүүлэх боломжгүй хэмээн онгоцны буудлаас буцаасан юм.
АНУ-д нэвтэрч чадаагүй Омар Артаныг эх оронд нь баатар мэт угтан авсан байна. Мөн Европын хөлбөмбөгийн холбоо Омар Артаныг ирэх 8-р сард болох Супер цомын тэмцээнийг шүүхийг уриад байна.








