
Энэ залууг Э.Жүрмэдлхүндэв гэдэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй “Монгол нүүдэлчин” өвлийн фестивальд оролцохоор Хэнтий аймгаас зорьж иржээ. Тэрбээр Хэнтий аймгийн Мөрөн суманд “Лэнгийн Шөвгөр” хэмээх Монгол тайга нохойг үржүүлдэг газартай.
Монгол тайга нохойны онцлог хийгээд хэдэн төгрөгөөр зарж буйг нь тодруулахад:
“Анч тайга нохой бол Монгол үндэстний уугуул нохой. Маш тайван дөлгөөн. Ихэвчлэн хөдөөгийн айлууд хотоо мануулах гэж авч тэжээдэг. Сүүлийн үед уяачид хурд, хурдаа дагадаг гээд их авч тэжээж байна.
Одоо манай үржлийн газарт 14 нохой байна. Түүний гурав нь л охин гөлөг. Эхээс төрөв үү, үгүй юу хүмүүс захиалга өгөөд, зүсэлчихдэг. Төрөөд 60 хонуут нь вакцин туулгыг нь хийлгэж, Монголын Нохой судлалын холбооны удмын бичиг авч, микро чипийг нь суулгаад эзэнд нь өгдөг юм. Үнэ ханшийн тухайд 1-1.5 саяын хооронд байдаг. Ерөнхийдөө жилд дунджаар 20 гөлөг зардаг. Цаашдаа тэмцээн уралдаанд явуулж, нохойны маань ид шидийг үзэх хүнд өгөх сонирхолтой байдаг.
Одоо Монгол тайга нохойгоо Дэлхийн нохой судлалын холбоонд албан ёсны үүлдэр гэж бүртгүүлье. Дэлхийн хүн төрөлхтний соёлын өв Юнескод энэ нохойгоо бүртгүүлье гэсэн хоёр том зорилго тээж яваа” гэлээ.
“Монгол нүүдэлчин” өвлийн фестиваль хоёрдугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд 22-нд дуусна. Та хэрэв Монгол тайга нохой үржүүлгийн газартай холбогдох бол энд дараарай.
Үржүүлэхээ болих хэрэгтэй. Энд тэнд хаягдсан, үс тачир тул осгочих гээд өрөвдмөөр харагдах юм. Ноднин Богд ууланд 2 тайга зэрлэгээр буудуулж байсан. Амьтнаар мөнгө олно гэдэг нүгэл шүү.