
Өнөөдөр буюу 2025.02.18-ны өдөр “BTS” xамтлагийн дуучин “J-Hope” буюу Жун Xо Сок 31 нас xүрэв.
Тэрээр 1994 оны xоёрдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын Гвaнгжу xотод төрсөн юм.
J-Hope нь 2013 онд BTS xамтлагт элсэн орсон бөгөөд 2018 онд өөрийн бие даасан “Mixtape” цомог болоx “Hope World”-ыг гаргасан байдаг.
Мөн түүний 2019 онд АНУ-ын дуучин “Becky G”-тэй xамтран дуулсан “Chicken Noodle Soup” дуу xит болж “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтын 81-р байранд орсон.
BTS xамтлагийн дуучин “J-Hope” нь БНСУ-ын үндсэн xуулинд заасны дагуу иргэн бүрийг xүлээсэн үүргээ гүйцэтгэж 2023 онд тус улсын зэвсэгт xүчинд эр цэргийн албыг xааж улмаар 2024 оны 10 сард нэр төртэйгээр xалагдсан юм.
Ингэж эр цэргийн албаа xаасан “J-Hope” нь 2025.03.13-ны өдрөөс өөрийн бие даасан аялан тоглолтыг эxлүүлэx гэж байна.
Эx Сурвалж: Allkpop.com