
Бизнес өрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт АНУ-д үйл ажиллагаа явуулдаг I covice, Clear corp хэмээх монгол IT-ийн компаниудын үүсгэн байгуулагчид оролцлоо. Тэд байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдалд санаа тавьдаг бөгөөд байгууллагууд дата мэдээллээ алдахаас хэрхэн сэргийлж, хамгаалах талаар болон энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа.
– Дата их төвлөрсөн байгууллагууд мэдээллээ хакердуулахаас хэрхэн хамгаалж, түүнээс сэргийлэх вэ?
– Монголд хамгийн гайгүй хамгаалалттай газрууд бол банкууд. Ихэнхи байгууллагууд лицензгүй программ хэрэглэдэг. Энэ нь шинэчлэл, сайжруулалт хийгдэхгүй гэсэн үг. Тиймээс мэдээллийг хакердах маш амархан болоод байдаг. Заавал программист ч ажиллахаа больчихсон. Зүгээр программууд мэдээллийг нь скан хийгээд л авчихна. Тиймээс хуулийн дагуу лицензтэй программ хэрэглэх, даатгалд хамрагдах нь чухал. Мөн энэ чиглэлийг нь хариуцсан мэргэжлийн ажилтан, багтай байх хэрэгтэй. Энэ нь санхүүгийн хувьд боломжгүй бол үүний дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг (cyber security) байгууллагуудтай хамтарч ажиллаж болно. Backup мөн чухал. Америкийн стандартаар бол өөр өөр газруудад backup-аа хадгалах хэрэгтэй гэдэг. Тухайн байгууллага өөр дээрээ, өөр хотод мөн хадгалах хэрэгтэй. Ингэснээр мэдээллээ алдсан ч эргүүлээд олж авах боломжтой. Бид хамтарч ажиллах байгууллагуудаасаа юун түрүүнд очоод backup байгаа юу? гэж асуухад байгаа л гэж хариулдаг. Яг үнэндээ нэг өдөр сонгоод сэргээгээд өгөөч гэхэд байдаггүй. Сүүлийн үед backup-тай нь хамт хакерддаг болсон. Үүний эсрэг арга хэмжээг ч мөн манайх авч байгаа.
– Ажилтнуудаа хэрхэн сургаж авч байна вэ? Энэ салбарт мэргэжилтнүүдийн эрэлт ихсэж байна уу?
– Одоо энд ажиллаж байгаа ажилчид маань гурван жилийн дараагаас эхлээд нэг нэгээрээ Америк руу явж эхэлнэ. Тэгээд Америк дахь салбарт маань ажиллана гэсэг үг. Хүмүүс маань сайжраад ахиц дэвшил гарах тусам бид эндээ мөн л байнгын хүмүүс сургаж байгаа. Ихэнхидээ гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг дадлагажуулж сургаж байна.
Хүмүүс энэ төрлийн үйлчилгээг үнэтэй гэж боддог. Гэтэл хамгаалалтгүйгээс болж мэдээллээ алдвал илүү их хохиролтой шүү дээ
Таван жилийн өмнө ярилцаж байхад өөр чиглэлийн хүмүүсийг ч мөн сургаж авч байна гэж байсан. Одоо яаж байна вэ?
-Энэ чиглэлээр сурч буй оюутнууд их байгаа ч эргээд эрэлт, хэрэгцээ маш их байгаа, стандартыг мөрдөж ажиллах тал дээр асуудалтай байгаа нь ажиглагдаж байна. Манай компанийн хувьд энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Хүмүүс энэ төрлийн үйлчилгээг үнэтэй гэж боддог. Гэтэл хамгаалалтгүйгээс болж мэдээллээ алдвал илүү их мөнгө алдана гэсэн үг. 24 цагийн мониторингийн үйлчилгээг нэг хүн цалинжуулах мөнгөөр мэргэжлийн байгууллагаас авна гэдэг илүү ашигтай, үр дүнтэй.