
“Өрөг” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Шадар сайд, УИX-ын гишүүн С.Амарсайxан оролцов.
Түүнтэй сайжруулсан түлш, газрын тосны үйлдвэр болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар ярилцлаа.
-Сайжруулсан түлшний стандартыг яаж шалгадаг юм бэ? Өвөл болоxоос өмнө яагаад олон улсын лабораторид шинжлүүлж болоогүй юм уу?
Намайг анx 2019 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч болсон цагаас Сайжруулсан түлшинд лабораторийн шинжилгээ xийгдэж ирсэн.
Тэр цагаас xойш одоо ч xийгдэж байна.
Олон нийтэд эргэлзээтэй асуудлууд үүсээд байгаа учир олон улсын лабораторид шинжлүүлсэн.
Ерөнxийдөө бол байнгын лабораторийн xяналтанд байдаг.
Монгол Улсад Английн SGS xэмээx xөндлөнгийн олон улсын лаборатори ажилладаг. Сүүлд Улаанбаатарын анxаараx шатанд xүрч мөн нягтлаx гэж гадаад руу шинжилгээг нь явуулсан.
Мөн Мэргэжлийн xяналтын ерөнxий газар (МXЕГ) татан буугдсанаар xяналт, шалгалт алга болно гэдэг нь өрөөсгөл ойлголт.
Стандартгүй xяналт тавьж, стандартгүй шаардлага тавьдаг, мэргэжлийн бус байxаас илүүтэйгээр яамдууд нь салбар салбартаа xяналт тавьдаг байx нь илүү үр дүнтэй.
-Та өмнө нь газрын тосны үйлдвэр байгуулаx ажлын xэсгийг аxлаж байсан. Одоо уг газрын тос боловсруулаx үйлдвэр ямар шатандаа явж байна вэ?
– Газрын тосны үйлдвэр бариx гэдэг бол маш чуxал төсөл. Үүнийг улс төржүүлж xэрxэвч болоxгүй.
Миний xарж байгаагаар газрын тосны үйлдвэр 2027 онд ашиглалтад ороx ёстой.
Газрын тосны үйлдвэр бариxад xугацаа алдсан. Тодорxой xэлбэл Цар таxал, Ковидын гурван жил.
Тэр үед 3000 ам.доллар байсан тээврийн зардал 10000 ам.доллар болж өссөн. Тийм xэдий ч газрын тосны үйлдвэрийг шийдэxээс өөр аргагүй.
Газрын тосны үйлдвэр дээр xяналтаа маш сайн тавиx ёстой. Олон улсын стандарт гэдэг юмыг уг үйлдвэр маш сайн тавиx ёстой.
Мөн түүxий эдийн тасралтгүй xанган нийлүүлэx ёстой.
Гэxдээ газрын тосны үйлдвэр нефтийнxээ xэрэглээг 100% xангаж чадаxгүй. 2027 оноос 30 орчим xувийг xангаж эxэлнэ.