Сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын нэг Лука Дончич гэж хэн бэ?
25 настай Словенийн сагсан бөмбөгийн тамирчин Лука Дончич 2015 онд Реал Мадрид сагсан бөмбөгийн клубын насанд хүрэгчдийн багт тоглож эхэлснээрээ тус клубын түүхэн дэх хамгийн залуу тоглогч болж байжээ.
2016 онд дөнгөж 17 настайдаа Словени улсын сагсан бөмбөгийн шигшээ багт багтсан байна.
Евролигийн “Хамгийн үнэ цэнэтэй” тоглогчоор нэрлэгдсэнийхээ дараа 2018 онд Реал Мадрид клубээс Даллас Маверикс багт шилжсэн.
Тэрбээр цагаасаа дэлхийн сагсан бөмбөгийн өсөж яваа од гэгдэх болсон юм. Оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэнийхээ дараа 2024 онд нэг тоглолтонд дунджаар 33.9 оноо авч НБА-ийн тухайн улиралд хамгийн олон оноо авсан тоглогч болж, багаа НБА-ийн финалд оруулж чадсан юм.
Үүнээс гадна Словенийн сагсан бөмбөгийн шигшээ багаа 2016 онд Евролигийн аварга болоход голлох нөлөө үзүүлсэнээр Словенийн баг 2021 оны Токиогийн зуны Олимпын наадамд өрсөлдөх эрхтэй болжээ.